Оросын эдийн засгийн орчин үеийн байдал, үүний ирээдүйн талаар энэ долоо хоногт олонтаа дурдлаа. Засгийн газар өнгөрөгч пүрэв гаригт 2011-2013 оны холбооны төсвийн төслийг хэлэлцлээ. Улсын Думын гишүүд баасан гаригт засгийн газрын хямаралтай тэмцэх арга хэмжээний талаарх илтгэл, Орос улсын банкны системийн байдлын тухай тайланг сонслоо. Орос улс хоёр жилийн дараа хямарлаас гарна. Засгийн газрын нэгдүгээр орлогч дарга Игорь Шувалов депутатуудад ийнхүү мэдэгдэв. Гэхдээ урьдчилж тооцгоогүй ямар нэг үйл явдал тохиохгүй бол дээр хэлсэн хугацаанд хямарлаас гарна гэж Игорь Шувалов нэмж хэлэв:  Дэлхийд эдийн засгийн өсөлтийн хурд саарч, саяхны экологийн бэрхшээлийг үл харгалзан Орос улсын ДНБ-ий хэмжээ 2012 онд  хямарлын өмнөх түвшинд хүрнэ гэж үзэж байна. Мэдээж хэрэг урьдчилан харгалзаагүй байгалийн гамшиг, дэлхийн эдийн засагт бэрхшээл гарахгүй бол ДНБ ийм хэмжээнд хүрнэ. 2009 оны хямарлын жилд засгийн газар хямаралтай тэмцэхэд 1 триллион 230 тэрбум рубль зарцуулсан гэж Игорь Шувалов хямарлын эсрэг арга хэмжээг дүгнэхдээ тэмдэглэсэн юм. Энэ жил энэ тоо дөрөв дахин хорогджээ. Одоо засгийн газар хүн амын орлогыг нэмэгдүүлэхэд үндсэндээ анхаарч байна гэж засгийн газрын дэд сайд тэмдэглэв: Хүн амын бодит орлого 2010 онд 5,6 хувиар, хөдөлмөр хөлс 5,1 хувиар өсчээ. Хүн амын орлого тууштай өссөнөөр эдийн засгийн тэс өөр бүтцэд тулгуурласан эдийн засаг дахин өсөх шинэ боломж нээсэн гэж бид дүгнэж байна.  Энэ бүх мэдээллээс засгийн газар ирээдүйд эдийн засаг өсөх суурь бүрдүүлж, нийгмийн тогтвортой байдлыг хангах үндсэн зорилт хэрэгжсэн гэж итгэлтэй хэлэх бүрэн үндэслэлтэй. Хөрөнгө оруулалтын таатай орчин бүрдүүлэх өөр зорилт хэрэгжсэн гэж Игорь Шувалов тэмдэглэв. Оросын эдийн засагт капитал татахад тэргүүн зэргээр анхаарсан байна. Олон улсын санхүүгийн төв байгуулах, мөн макро эдийн засгийн тогтвортой байдлыг дэмжих төлөвлөгөөг үүнд чиглүүлсэн. Засгийн газар гадаадын хөрөнгө оруулагчдад  жил ирэх тусам сайжрах чанартай нөхцөл бүрдүүлж, эдийн засгийг шинэчлэх боломжтой. Хямарлыг даван туулах засгийн газрын үр нөлөөтэй алхам банкны системд хэрэгжжээ. Зээлийн хэмжээ нэмэгдэж байгааг шинжээчид одоо тэмдэглэж байна. Инфляцийг зуны дунд сар хүртэл барьж чадсан. Харин энэ жил урьд байгаагүй хэт халууны улмаас инфляцийг хөөрөгдөж оросын эдийн засагт таагүй бэлэг барилаа. Инфляц энэ жил 8 хувьд хүрнэ. Энэ зуны инфляцид нөлөөлсөн таагүй байдлын нөлөө 2011 оны намар арилна гэж Оросын банк дүгнэж байна.