Дэлхийн зах зээлд алтны өртөг унци нь 1300 доллороос давжээ. Үнэт металл түүхэнд анх удаа ийм өндөр үнэ хүрлээ. Дэлхийн валют тогтворгүй байгаа энэ үед санхүүгийн орлох хэрэгсэл алтны гүйцэтгэх үүрэг мэдэгдэхүйц бэхжлээ. Санхүүгийн салбар тогтворгүй болоход хөрөнгө оруулагчид "алтны чичрэг" тусдаг болохыг эрт ажиглагдсан. Валютын ханш  дээш, доош "үсчиж", банкны системийг шинэчилж, үл хөдлөх хөрөнгийн зах зээлийн хямарал зэргээс алтны эрэлт ихсэж, өртөг нь нэмэгдэж байна гэж Оросын шинжлэх ухаан академийн дэлхийн эдийн засаг, олон улсын харилцааны хүрээлэнгийн ерөнхий эдийн засагч Дмитрий Смыслов тэмдэглэв. Хямарлын үед дефляци буюу үнэ буурдаг. Алтны үнэ ч унах ёстой. Харин тэс өөр дүр зураг байна. Эдийн засаг тогтвортой байх бүх таамаг биелээгүй явдалтай энэ холбоотой. Энэ тохиолдолд хөрөнгө оруулагчид санхүүгийн аливаа таагүй байдалд орогнох газар болдог алт мэтийн илүү тогтвортой, ашигтай бараа таваарт хөрөнгө оруулахыг эрхэмлэдэг. Үүнээс гадна түүхэнд алт АНУ-ын доллароос илүү ач холбогдолтой болжээ. Долларын ханш өсөхөд алтны үнэ буурдаг. Америкийн валютад итгэх итгэл буурахад хөрөнгө оруулагчид алт худалдан авахыг сонирходог. Дэлхийн валютын биржийн сүүлийн хандлагыг харгалзавал "шар металлын" үнэ эрс унахаас эмээх хэрэггүй. Тэгээд ч одоо дэлхийд төв банкнаас арилжааны банкуудад олгох зээлийн хүүгийн хэмжээ эрчимтэй буурч байна. Олон оронд энэ хэмжээ тэгт дөхөж, инфляцийг харгалзавал үнэн хэрэгтээ сөрөг үзүүлэлт юм. Энэ тохиолдолд үнэт металлд хөрөнгө оруулах нь капиталаа хадгалаад зогсохгүй, ихэсгэх цөөн найдвартай аргын нэг юм. Одоохондоо хөрөнгө оруулагчид их ашиг олохоор алгаа үрж байна. Харин үнэт эдлэл, үнэтэй чимэглэлд дуртай хүмүүс санаа алдах л үлдэж байна. Үйлдвэрийн өртгийг харгалзавал гоёмсог гинж, бөгжний үнийг тэр бүр хүмүүс дийлэхгүй бололтой. Удахгүй сүйт харчүүд хайртай бүсгүйдээ үнэт эдлэл бус харин ирээдүйн баттай тулгуур болох жижиг алтан гулдмай бэлэглэж магадгүй байна.