НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 65 дахь чуулганы нийт улс төрийн мэтгэлцээн дэлхий нийтийн шуугиан болон хувирлаа. Ираны ерөнхийлөгч Махмуд Ахмадинежад үг хэлэх үеэр АНУ, Европын Холбооны орнууд зэрэг 33 төлөөлөгч хурлыг орхижээ. Нью-Йоркт 2001 оны 9-р сарын 11-нд болсон алан хядах ажиллагааг хараат бусаар мөрдөн шалгах тухай Ираны удирдагчийн саналд тэд ийнхүү хариулав. Энэ гэмт хэргийг америкийн засаг захиргаа үйлдсэн байж магадгүй хэмээн Ахмадинежад хэлсэн юм. Ерөнхий Ассамблейн хурлыг орхисон хүмүүс бодож, санаснаа хэлж байв. Тэд Ахмаденижадын хэлсэн үгийг шившигтэй, дэмий, ой гутам зэргээр тодорхойлж байв. Ираны ерөнхийлөгч тогтсон горимоор бус ч, хэлэе гэснээ хэлж санасандаа хүрээ. Энэ шуугиан шууд хурлын үндсэн сэдэв болж, хэлэлцэх хэргийн төлөвлөгөөнд байсан бусад асуудлыг дарлаа. НҮБ-ыг шинэчлэх асуудал хэлэлцэх хэргийн төлөвлгөөний гол асуудал байсан юм. НҮБ-ын дүрмээр Ахмадинежад дэлхийн хамгийн дээд индэрээс чөлөөтэй үг хэлэх эрх олгосон. НҮБ-ыг эрт дээрээс шинэчлэх шаардлага гарсан. Дэлхийн хоёрдугаар дайны дараа үүсгэн байгуулсан тус байгууллага орчин үеийн сорилд одоогийн байдалтай хариу арга хэмжээ авч чадахгүй байна гэж олон улс төрч, шинжээч үзэж байгаа. Янз бүрээр шинэчлэх байр суурь байна. Тус байгууллагын эрс байр суурьтай гишүүдийн санал болгосноор НҮБ-ын дүрмийг тасчивал олон улсын харилцааны тулгын чулууг нураана гэсэн үг. Үүнийг өнөөгийн нөхцөлд нийцүүлэх гэдэг өөр хэрэг. Москва ийм байр суурьтай байна гэж Орос улсын Гадаад хэргийн сайд Сергей Лавров "Оросын дуу хоолой" радиод өгсөн ярилцлагадаа мэдэгдэв. НҮБ болж байгаа бүхэнд үр нөлөөтэй, дээд зэргийн шуурхай хариу өгөхийн тулд юуны түрүүнд шинэчлэгдэх хэрэгтэй. Бүс нутгийн хямарал ч бай, байгалийн гамшиг эсвэл ослоос үүдэлтэй хямарал, эдийн засгийн будлианыг НҮБ-ын оролцоогүй шийдэх аргагүй. НҮБ шүүмжлүүлж, нэр хүнд нь унасан гэж хэлж болох ч, өөр хүлээн зөвшөөрөх олон улсын механизмыг одоохондоо хэн ч санал болгоогүй байна. Олон улсын үйл хэрэгт манлайлахаар өрсөлдөж байгаа ганц ч улс, бүлэг орон ойрх дорнод, косово, ирак, эсвэл афганистаны хямарлыг шийдэх аргагүй болохыг сүүлийн 10 жил тодорхой харууллаа. Улс төр-дипломат арга замд түшиглэсэн НҮБ-ын зарчим, алхамд үндэслэн манай ертөнц тайван болно. НҮБ-ыг шинэчлэх шаардлагатай. Энэ шинэчлэл тус байгууллагыг бэхжүүлэхэд чиглэсэн байна. Ямар ч өөрчлөлтийг зөвхөн тохиролцоонд тулгуурлан хийнэ. Харин Аюулгүйн Зөвлөлийн гишүүдийг нэмж, өөрчлөлт хийж болно гэж Оросын шинжлэх ухаан академийн АНУ, Канадын хүрээлэнгийн захирал Сергей Рогов үзэж байна. Аюулгүйн Зөвлөлийн өнөөгийн бүрэлдэхүүн, байнгын таван гишүүний жгасаалт 21-р зууны бодит байдалд нийцэхгүй байна. 1945 онд  НҮБ-ын дүрмийг батлахаар гарын үсэг зурахад тэс өөр үе байсан. Аюулгүйн Зөвлөлийн байнгын гишүүний дотор Энэтхэг, Япон, Бразил, Герман зэрэг улс яагаад байхгүй байна вэ? гэсэн асуулт өнөө үед урган гарч байна. Энэ маш хүнд үйл явц юм. Гэр бүлд хүртэл санал зөрөлдөөн байдаг. Ашиг сонирхолоо хамгаалж байгаа  192 орон ойлголцож, тохиролцоход амаргүй. Энэ тохиолдолд ёс зүйтэй, огцом алхамаас зайлсхийх хэрэгтэй. Ахмадинежад үг хэлснээс НҮБ-ын Ерөнхий Ассамблейн соёлтой мэтгэлцээн урьд байгаагүйгээр бие биенээ доромжилсон нь үүний үнэн мөнийг тодорхой харууллаа.