Орос улсын Алс Дорнодын Владивосток хотод өнөөдөр Уссурийскийн тайгын ховор араатныг хамгаалах Барын баяр уламжлал ёсоор багт наадмын жагсаалаар эхэллээ. Судалтай, шар хувцастай хүмүүс хотын төв гудамжаар явж өнгөрлөө. "Барын замаар" орос-германы залуучуудын экспидицийнхэн энэ жил энэ жагсаалд оролцож байна. Тэд хоёр долоо хоногийн турш дархан цаазат газраар аялж, энэ араатны амьдралын хэв маяг, тэднийг хамгаалах боломжийг судалсан юм.  Барын хувцас, нүүрний будаг, асуулт хариултын уралдаан баярын хөтөлбөрт багтжээ. Амрын бар олон улсын Улаанд номонд орсон юм. 450 толгой барын  95 орчим хувь нь Приморь болон Хабаровскийн хязгаарт нутагладаг.