Хуучин Артур боомт буюу Хятадын Далянь хотын Люуйшунь дүүрэгт Орос цэргийн оршуулгын газрын зөвлөлтийн цэргийн хөшөөнд "Оросын Холбооны Улсын ерөнхийлөгчөөс" алтан бичигтэй, оросын далбааны гурван өнгө бүхий туузаар ороосон хүрэн улаан өнгөтэй гөрсөн цэцэг тавьжээ. Хятад улсад ням гаригаас албан ёсоор айлчилж байгаа Орос улсын ерөнхийлөгч Д. Медведев энэ цэцгийг хөшөөнд өргөсөн байна. Оросын цэргийн оршуулгын газар 1904-1905 оны Орос-японы дайны үеэр амь үрэгдсэн зэрэг оросын армийн 20 мянга гаруй цэрэг, офицерыг оршуулжээ. 1945 оны дараа оросын хуучин оршуулгын газрын хажууд Зөвлөлтийн арми Хятадад түр байх үеэр амь үрэгдсэн цэргийг нутаглуулсан юм. Энд 2 мянга гаруй хүнийг оршуулжээ. Хожим тэнд 1950-1953 онд Солонгосын дайны үеэр үрэгдсэн зөвлөлтийн цэргийг мөн нутаглуулсан байна. Д.Медведев зөвлөлтийн цэргийн хөшөөнд очиж, үүнийг сэргээн засварласанд хятадын түншүүддээ талархав. Энэ хөшөө хоёр орны ард түмний найрамдалыг бэлэгдэж байгаа гэж тэр хэллээ. Дараа нь тэрээр дэлхийн хоёрдугаар дайнд оролцсон орос, хятадын ахмад дайчидтай уулзахдаа, Бид түүхийн үйл явдлыг ямар нэг байдлаар гуйвуулалгүй, ирээдүй үеийн дурсамж, тэр үеийн дурсамжийн талаар хамтдаа анхаарах ёстой. Бид тэр дайны үйл явдлын талаар үнэн мөнийг хамгаалах ёстой. Тэгээд  ч түүхэн үнэн мөнийг өөрчлөхийг оролдож байгаа хүчин байгаа.  БНХАУ-ын дарга Ху Зиньтао 5-р сард Москвад айлчлах үеэр Дэлхийн хоёрдугаар дайны үр дүнг үнэлэх хамтарсан мэдэгдэл баталсныг Д.Медведев сануулав. Орос, Хятад улс тэр үеийг үнэлсэн шинэ тунхаглалыг даваа гаригт Бээжинд батална. Д.Медведев айлчлалын өмнө хятадын "Жэньминь жибао" сонинд өгсөн ярилцлагадаа, Орос улсын гадаад бодлогын суурь зарчим өөрчлөгдөхгүй болохыг баталсан юм. Энэ прагматизм, нээлттэй, үндэсний ашиг сонирхолыг дэвшүүлэхэд зөрчлөөс татгалзах явдал билээ. Оросын дипломат бодлого олон чиглэлтэй байгаа. Бусдад хор хохирол учруулах гадаад бодлогын нэг чиглэл нааштай үр дүнд хүрэхгүй гэж тэрээр хэллээ. ТУХН-ийн орнууд, Европын холбоо, АНУ болон Хятад зэрэг Ази Номхон далайн бүс нутгийн түншүүдтэй тогтоосон харилцаа Орос улсын тэргүүн зэргийн гадаад бодлого байна гэж тэрээр сануулав. Энэ чиглэл бүр бидэнд үнэ цэнэтэй гэж ерөнхийлөгч хэлэв. НҮБ-ын Аюулгүйн Зөвлөл, Их хорийн бүлэг, БРИК, Орос Энэтхэг Хятад, ШХАБ зэрэг байгууллагын олон талын дипломат харилцаанд энэ хамаатай. Энэ бүх байгууллагад Орос улс бүс нутаг, дэхийг хамарсан тогтвортой байдал, аюулгүй байдал, цэцэглэн хөгжих зэрэг ашиг сонирхолд Хятад улстай идэвхтэй хамтран ажиллаж байна. ШХАБ бүс нутгийн аюулгүй байдлыг хангахад салшгүй байгууллага болох нь батлагдсан гэж Д.Медведев тэмдэглэв. Орос, Хятад, ШХАБ-ын төв Азийн түншүүдийн хамтын хүчээр ШХАБ бүс нутгийн төдийгүй дэлхийн хэмжээний хамгийн нэр хүндтэй байгууллага болсон. ШХАБ-ын оролцоогүй Евразийн орон зайд тогтвортой байдлыг хангаж, давшингуй хөгжих зорилтыг хэрэгжүүлэхийг төсөөлөх аргагүй гэж оросын төрийн тэргүүн нэмж хэллээ.