Ази-Номхон далайн эдийн засгийн хамтын ажиллагааны  /АПЕК/ форумд оролцогчид бүс нутгийн энэ нэгдлийг өргөжүүлэх талаар тохиролцсонгүй. Сендае аралд өнөөдөр өндөрлөсөн зөвлөлөлгөөний үеэр эх сурвалж энэ тухай мэдэгдэв. Хоёр өдөр үргэлжилсэн зөвлөлгөөнд Орос улс зэрэг бүс нутгийн 21 орон оролцож байна. Энэ удаагийн ажлын уулзалтаар дээгүүр албан тушаалтнууд 11-р сард Японы Иокогаме хотод болох Ази Номхон далайн бүс нутгийн эдийн засгийн хамтын ажиллагааны удирдагчдйн дээд хэмжээний уулзалтын үндсэн багц баримт бичгийг уялдуулжээ. Энэтхэг, Ази болон латин Америкийн хэд хэдэн улс нийт 11 орон АПЕК-т элсэх өрөгдлөө албан ёсоор өгчээ. Одоогоор АПЕК-т Орос, Хятад, АНУ, Өмнөд Солонгос, Япон зэрэг 21 улс багтдаг. Эдгээр улс дэлхийн ДНБ-ий 50 гаруй хувийг бүрдүүлдэг.