0Бараг зуун жил завсарласны эцэст анх удаа зорчигч тээврийн галт тэрэг Москвагаас Ниццад ирлээ. Оросын жил Францад, Францын жилийг Орост тэмдэглэх ажлын хүрээнд энэ тэмдэглэлт үйл явдал болж байна. 19-р зууны суулч дэлхийн нэгдүгээр дайны эхэн хүртэл Оросын аялагчид тухайлбал эзэн хааны гэр бүлийнхэн Францын өмнөд хэсэгт галт тэргээр ирдэг байв. Оросын галт тэрэг хамгийн сүүлд 1914 онд энэ маршрутаар зорчжээ. Энэ удаа гоёмсог хурдны галт тэрэг 3 мянга гаруй км замыг 50 цагт туулсан байна. Одоо тэнд оросын төлөөлөгчид оролцсон олон наадам, үзэсгэлэн гарч байна.