Орос улсын ерөнхийлөгч Д.Медведев Хятадад 3 өдөр албан ёсоор айлчилж байна. Айлчлалын үеэр худалдаа эдийн засгийн харилцааг хөгжүүлэх, эрчим хүчний салбарт төсөл хэрэгжүүлэх тухай хэлэлцэнэ гэж өчигдөр хятадын "Жэньминь жибао" сонинд өгсөн ярилцлагадаа дурдав. Оросын үйлдвэрийн дээд зэргийн технологийн хэсэгт хятадын хөрөнгө оруулалтыг татахыг Москва сонирхож байна. Тээвэр, машин угсралтын салбарын хөгжүүлэхэд хамтран ажиллах их ирээдүй байна гэж ерөнхийлөгч хэллээ.