Москва болон Бүх оросын хамба Кирилл Оросын зүүн бүс нутагт хийж байгаа айлчлалын хүрээнд өнөөдөр алмас эрдэнийн үйлдвэрлэлийн төв Якутын Мирный хотод очилоо. Тэрээр тэнд үнэн алдартны шашны гимназийн шинэ барилгын суурийг тавихад оролцлоо. Одоо тэнд зөвхөн бага анги хичээллэж байна. Цаашдаа энэ сургууль ерөнхий боловсролын дунд сургуулийн хэмжээнд ажиллана. Хамба лам Ханты-Мансийскт очиж, тэнд шинэ цогчин дугана арвайнайлах байсан ч, цаг агаар муу байснаас айлчлалаа өөрчиллөө. Одоо хамба лам Кирилл Мироный хотод байна. Удахгүй тэрээр Москва нисч, Алс Дорнод болон Сибирийн нутгаар хийж байгаа 10 хоногийн айлчлалаа өндөрлөнө.