Иранд зенитийн пуужингийн С-300 цогцолбор нийлүүлэхийг хориглосон Оросын шийдвэрийг энэ долоо хоногт Атлантын далайн хоёр эрэгт хэлэлцлээ. НҮБ-ын Аюулгүйн Зөвлөл энэ оны 7-р сард Тегераны талаар баталсан тогтоолд тус улсад ийм систем нийлүүлэхийг хориглосон гэж оросын Жанжин штаб тодруулав. Ийм тайлбарыг олон талаар тааварлах боломжтой байсан гэж  шинжээчид ярьж байна. Иран олон улсын хамтын нийгэмлэгийн байр суурийг сонсох хүсэлгүй байгаа нь гол шалтгаан хэмээн Оросын шинжлэх ухаан академийн Дорно дахины хүрээлэнгийн эрдэм шинжилгээний ахлах ажилтан Борис Долгов ярьж байна. Сүүлийн үед Иран, ОХУ-ын харилцаа зарим талаар өөрчлөгдсөн. Учир нь Иран цөмийн хөтөлбөрөө ил тод болгох талаар ямар нэг алхам хийхгүй, дэлхийн хамтын нийгэмлэгтэй зөрчилдсөөр байгаатай энэ  холбоотой. Дэлхийн тэргүүлэх шинжээчид Москвагийн шийдвэрийг сайшаасан юм. Чухам ийм тодорхой алхам Орос, АНУ-ын харилцааг "ачааллах" бодлого амжилттай хэрэгжих баталгаа хэмээн олон хүн хэлж байна. Харин цагаан ордон энэ шийдвэрийг америк-оросын харилцаанд гэгээ татаж, Тегераны дэглэмийг цаашид шахахад чухал алхам боллоо гэв. Цагаан ордон Москвагийн шийдвэрийг сайшааж, долоо хоногийн өмнөх өөр үйл явдалд анхаарал хандуулахыг хичээсэнгүй. АНУ-ын засаг захиргаа Саудын Аравид хоёр жилийн турш 90 тэрбум долларын зэвсэг худалдах бодолтой байгаагаа 9-р сарын 12-нд Конгресст уламжилсан юм. Ойрх Дорнодод хүчний тэнцвэрийг хадгалахад энэ шаардлагатай хэмээн АНУ-ын засаг захиргаа тайлбарлажээ. Саудын Арави 2009 онд цэргийн хэрэгцээнд Иранаас 4 гаруй дахин илүү зардал гаргасан тоо байна. Саудын Аравид зэвсэг нийлүүлснээр бүс нутгийн хүчний тэнцвэрт ноцтой цохилт болно гэж Оросын шинжлэх ухаан академийн АНУ, Канадын хүрээлэнгийн дэд захирал Павел Золотарев тэмдэглэв:  АНУ арабын бусад оронд нийлүүлэх зэвсгээ нэмэгдүүлж байгаа нь бүс нутгийн тогтвортой байдлыг дэмжих зорилттой зөрчилдөж байна. Харамсалтай нь ийм байдал цаашид удаан үргэлжлэх төлөвтэй. Вашингтоны шийдвэр дэлхийн зэвсгийн зах зээлийн хүчний харьцааг бараг өөрчилж байгааг мартах ёсгүй гэж эрчим хүч, аюулгүй байдлын төвийн захирал Антон Хлопков ярив. Үүний зэрэгцээ Иранд нийлүүлэх зэвсгийн экспортыг хязгаарлаж байхад, хөрш оронд нийлүүлж байгаа зэвсгийг нэмэхийг Орос улс хүсэхгүй байна. Өрнөдийн үйлдвэрлэгчид нийлүүлж буй зэвсгийн тоогоор оросын ердийн зэвсгийн гол экспортлогч "Росвооружение" компанитай идэвхтэй өрсөлдөж байна.  АНУ өнгөрсөн зуунд Иранд зэвсэг идэвхтэй худалдаж байсныг гадаадын хараат бус шинжээчид дурсаж байна. Одоо Саудын Аравид ижил төстэй үйл явдал тохиож байна. 2001 оны 9-р сарын 11-нд нисэх онгоц булааж, ихэр цамхаг, бусад объект мөргөсөн 19 террористын 15 нь Саудын аравийн иргэд байсныг мартах ёсгүй.