0Амиа золиослогч террорист дэлбэрэлт үйлдсэн баримтаар Махачкалад эрүүгийн хэрэг үүсгэлээ. Баасан гаригийн үдэш алан хядах ажиллагааны улмаас янз бүрийн мэдээгээр 24-40 хүн хохирсон байна. Хүнд шархадсан 10 орчим хүнийг эмнэлэгт хүргэжээ. Зэвсэгт этгээд терроризмтай тэмцэх ажиллагаа явуулдаг газар цагдаагийн бэхлэлтийг сэтлэхийг оролдоход түүнийг зогсоожээ. Үүний дараа тэрээр олны дунд өөрийгөө дэлбэлсэн байна.