Алтайн хязгаарыг Сибирь төдийгүй нийт Оросын сувд хэмээн нэрлэдэг. Удахгүй Улаанбаатар хотод энэ хязгаарын гоо үзэсгэлэн, эдийн засгийн хүчин чадлыг үнэлэх боломжтой. Монгол улсын нийслэлд оршдог Оросын шинжлэх ухаан, соёлын төвд 10-р сарын 5-нд монгол-оросын найрамдалын 50 дахь сарын ажил эхэлнэ. Энэ ажлын үеэр уламжлал ёсоор Оросын нэг бүс нутгийг танилцуулдаг. Энэ удаа Алтайн хязгаарыг танилцуулна. Алтайн хязгаар баруун Сибирийн зүүн өмнөд зүгт оршдог. Энэ нутгийн байгалийн давтагдашгүй үзэсгэлэн ОХУ-ын энэ хэсгийн таатай уур амьсгалтай хосолдог. Алтайн хязгаар байгалийн янз бүрийн асар их нөөц баялагтай. Энэ нутаг хас, ногоолон, гантиг чулууны ордоор алдартай. Тус хязгаар ой мод, ургамал, амьтны баялаг ертөнцтэй. Мөн Орос улсын үр тариа, үр тарианы бүтээгдэхүүний томоохон үйлдвэрлэгчдийн нэг. Орос улсыг Монгол улсын Ховд, Баян-Өлгий аймагтай холбосон автомашины гол зам Алтайн хязгаараар өнгөрдөг. Чухам энэ замаар тус хязгаараас Монгол улсад бараа таваар хүргэдэг байна. Алтайн хязгаар, Монгол улсын бараа эргэлтийн ихэнх нь хүнсний бүтээгдэхүүн байна гэж Монгол улс дахь Алтайн хязгаарын төлөөлөгчийн газрын дарга Алексей Шабанов ярьж байна. Юуны түрүүнд бид монголчуудад үр тариа, гурил, гоймон экспортолж байна. Энэ хавар гэхэд л баруун аймагт 2500 тонн үрийн үр тариа нийлүүлсэн. Манай наранцэцгийн тос, сүүн бүтээгдэхүүн, бяслаг зэргийг монголд мэдэнэ. Үүгээр зогсохгүй бид химийн компанийн бүтээгдэхүүн тухайлбал эрчим хүчний объектод тогоо нийлүүлж байна. Тус улсад алтайн цэцэрлэгчдийн үрслүүлсэн ургамал сайн ургаж байна. Алтайн газар нутгийнхан авьяастан, соёл урлагийн хүмүүсээр алдартай. Василий Шукшин энэ нутгийн хүн юм. Монгол-оросын найрамдалын сарын ажлын өдрүүдэд Улаанбаатар хотын иргэд, зочид олон жүжигчин, зураачтай танилцана. Манай хязгаарт их алдартай "Вечерки" казак хамтлагийн тоглололтыг соёлын хөтөлбөрт оруулсан гэж Алексей Шабанов ярьж байна. Уран бүтээлчид 10-р сарын 5-нд Оросын шинжлэх ухаан, соёлын төвд, мөн Төмөр замчдын соёлын ордон, Багануур дүүргийн оршин суугчдад концерт тоглоно. Сарын ажлын эхний 10 хоногт оросын киноны өдрүүд болно. Монголын үзэгчид жүжигчин, найруулагч Василий Шукшины киног үнэ төлбөргүй үзэх боломжтой. Мөн Алтайн хязгаарын соёлын арга хэмжээнд алтайн нэрд гарсан зураач, "Монголын анд нөхдийн нийгэмлэгийн" удирдах гишүүн Федор Торховын үзэсгэлэн гарна. Тэрээр барар 40 жил монгол орны сэдвээр зураг зурж байна. Үзэсгэлэн 10-р сарын 8-нд Занабазарын нэрэмжит Улсын уран зургийн музейд гарна. Харин зураач 10-р сарын 10-нд Монголд 80 насныхаа ойг тэмдэглэнэ. Сарын ажлын өдрүүдэд монгол зураачдын уран зургийн бас нэг үзэсгэлэн гарна. Өнгөрсөн жил тэд алтайн уран зураачидтай хамт Телецийн нуурт байгаль дээр зураг зурсан юм. Оросын шинжлэх ухаан соёлын төвд гарах үзэсгэлэн "Алтай монголын зураачдын нүдээр" нэртэй байна. Хязгаарын нэрд гарсан хүмүүс, шинжлэх ухаан, соёл, боловсролын нэрд гарсан хүмүүсийн талаар өгүүлсэн Алтайн хязгаарын гэрэл зургийн үзэсэглэнг мөн толилуулна. Тус бүс нутгийн үзэсгэлэнт байгалийн гэрэл зургийг тэнд тавина. Үзэсгэлэн 10-р сарын 4-өөс ажиллана. Олон арга хэмжээ болно. Хаана юу болохыг тогтооход бэрх. Сарын ажлын хөтөлбөрийг Оросын шинжлэх ухаан соёлын төвөөс тодруулах боломжтой.