Орос улсын ерөнхийлөгч Д.Медведев, Хятадын ерөнхийлөгч Ху Зианьтао нар урьд тохирсноо хэрэгжүүлж, улс төр, эдийн засгийн яриа хэлэлцээг үргэлжлүүлэх бодолтой байна. Орос улсын ерөнхийлөгч 9-р сарын 27-нд Бээжинд айлчлах юм. Тэд урьдын адил дээд хэмжээний уулзалтын үеэр энэ жил 5 дахь удаа хоёр талын уулзалт хийж байна. Олон улсын хамтын ажиллагааны тулгамдсан асуудал, эдийн засгийн урт хугацааны хэлэлцээр, гэрээнд гарын үсэг зурах зэрэг асуудал хэлэлцэх хэргийн төлөвлөгөөнд багтжээ. Улс төр эсвэл эдийн засгийн аль нь уулзалтын гол сэдэв болохыг хэлэхэд түвэгтэй. Хоёр орны итгэлцлийн харилцаа юуны түрүүнд улс төрийн хамтын ажиллагаанд түшиглэсэн гэж Оросын шинжлэх ухаан академийн Алс Дорнодын хүрээлэнгийн захирал Сергей Лузянин үзэж байна.  Орос, Хятад улсын итгэлцлийн харилцаа эдийн засгийн хүчин зүйлд түшиглээгүй гэж профессор Лузянин ярив. Орос, Хятад улсын худалдаа, хөрөнгө оруулалтын хамтын ажиллагааг энэ салбар дахь хятад-америкийн хамтын ажиллагаатай харьцуулшгүй. Орос, Хятад улсын төрийн тэргүүний хувийн харилцаанаас хоёр их гүрэн улс төрийн хувьд бие биедээ итгэж байгааг бид харж байна. Бүс нутгийн асуудлын тухайд тэднийг Бээжин, Вашингтоноос илүү олон зүйл нэгтгэж байна. Иран, Афганистан, хойд Солонгосын тухайд Орос, Хятад улс  ерөнхий стратеги боловсруулсан. Тогтворгүй бүс нутагт ойрхон оршдог тодорхой шалтгаанаар бие биедээ ийнхүү итгэсэн харилцаатай байна. Афганистаны мансууруулах бодисыг Орос, Хятадын нутгаар дамжуулан хэрэглэгчдэд хүргэдэг тул энэ хоёр улс үүнд гол саад тавьж байна. Афганистаны талибан хөдөлгөөн, можахедуудын зэвсэгт тэмцэл бүс нутагт тэгэхлээр Орос, Хятад улсын аюулгүй байдалд ноцтой аюул занал болж байна. Эдийн засгийн ашиг сонирхолыг харгалзахгүй байж болохгүй. Энэ ашиг сонирхол одоохондоо эрчим хүчний хамтын ажиллагааны эргэн тойронд төвлөрч байна. Д.Медведев Бээжинд айлчлах үеэрээ Хятадын удирдагч Ху Зиньтаотай Дорно Сибирь-Номхон далай нефть хоолойн гол шугамыг салаалсан "Сковордино -Дацин"  саяхан барьж дууссан нефть хоолойг ашиглалтад өгөх ёслолд оролцоно. Үүнээс гадна Орос улс Тяньванийн атомын цахилгаан станцын 3, 4-р блокийг барих гэрээнд Бээжинд гарын үсэг зурна. Хүмүүнлэгийн асуудлыг мөн анхаарна. Орос улсад хятад хэлний жилийн тохиолдуулан Бээжинд оросын соёлын төвийг нээх бөгөөд боловсрол, соёл, шинжлэх ухаан, спорт зэрэг салбарт хамтран ажиллахад үндсэн анхаарал хандуулна. Д.Медведев Хятадад айлчлахдаа хамгийн түрүүнд хоёр дайнд үрэгдсэн орос цэргийг нутаглуулсан Хятадад томоохонд ордог оршуулгын газар оршдог хуучны Артур боомт буюу Люйшунь хотод очино.