Барын дэлхийн өдрийг тохиолдуулан өнөөдөр Алс Дорнодын Хабаровск хотод анх удаа экологийн наадам болж байна. Энэ амьтны амьдарлын хэв маяг, зан байдлын талаарх асуулт хариултын уралдаан наадмын гол үйл явдал байна. Одоо Орос улсад 400 орчим амурын бар байна. Энэ амьтан Олон улсын улаан номонд орсон тул  агнахыг хоригложээ. Ой мод их огтолж байгаагаас энэ амьтны нутаглах газар хумигдаж, тоо толгой нь цөөрч байна. Үүнээс гадна хууль бус анчид их хохирол учруулж байна.