0Ницца хот бямба гаригт Москвагаас гарсан анхны галт тэргийг ёслол төгөлдөр хүлээж авна. Орос улс болон Францын зүүн өмнөд эрэг хүртэл бараг зуун жил завсарласны эцэст галт тэрэг зорчиж эхэллээ. Энэ маршрутаар 19-р зууны сүүлчээс дэлхийн нэгдүгээр дайн эхлэх хүртэл галт тэрэг зорчсон юм. Оросын жил Францад, мөн Францын жилийг Орост тэмдэглэх ажлын хүрээнд энэ маршрутыг сэргээсэн нь хоёр орон эргээд түншилж байгааг гэрчилж байна. 12 вагон бүхий зорчигч тээврийн галт тэрэг 3 мянга гаруй километрийг 50 цаг туулж, Ниццад очино. Одоохондоо галт тэрэг долоо хоногт нэг удаа зорчино.