АНУ-ын ерөнхийлөгч Барак Обама Германы канцлер Ангела Меркель нар Иордан голын баруун эрэгт Израиль шинэ суурин барихад тавьсан хоригийг сунгах байр суурьтай байна. Хоёр орны удирдагч Ойрх Дорнодын асуудлыг зохицуулах асуудлыг утсаар ярилаа. Ойрх Дорнодод энх тайван тогтоох яриа хэлэлцээ ойрын өдрүүдэд дахин гацах эрсдэлтэй байна гэж тэд тэмдэглэв. Суурин барихад тавьсан хориг 9-р сарын 26-нд дууссаны дараа барилгын ажлыг дахин сэргээнэ хэмээн Израиль урьд мэдэгдэв. АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Хиллари Клинтон Израильтай шууд яриа хэлэлцээг үргэлжлүүлэх талаар ятгахын тулд баасан гаригт Палестины засаг захиргааны тэргүүн Махмуд Аббастай уулзсан юм.