Орос улсын ерөнхийлөгч Д.Медведев Хятадад 3 өдөр айлчлахдаа, 9-р сарын 27-нд Бээжинд БНХАУ-ын дарга Ху Зиньтаотай Солонгосын хойгийн байдал, Ираны цөмийн хөтөлбөрийг хэлэлцэнэ. Ерөнхийлөгчийн туслах Сергей Приходько энэ тухай уламжлав. Орос, Хятад улс энэ сэдэвтэй холбоотой бүх асуудлаар идэвхтэй хамтран ажиллаж байна. Хоёр гүрэн бүгдийн аюулгүй байдлыг тэгш хангах зарчмын дагуу пуужингийн довтолгооноос хамгаалах,  зэвсэг үл дэлгэрүүлж, хяналт тавих салбарт хамтран шийдвэр гаргахын төлөө байгааг Приходько тэмдэглэв. ШХАБ-ын хүрээнд хамтран ажиллах нь Москва, Бээжингийн хувьд чухал ач холбогдолтой хэмээн Кремлийн төлөөлөгч сануулав. Талууд бүс нутагт  терроризм, хэт даврах үзэл, мансууруулах бодисын наймааг таслах зогсооход байгууллагын хүчин чадлыг нэмэх бодолтой байна.