Оросын "Союз" хөлөг Казахстанд газардав. Сансрын хөлөгт сансрын нисэгч Александр Скворцов, Михаил Корниенко, НАСА-ийн сансрын нисэгч Трейси Колдвелл-Дайсон нар байв. Аркалык хотын дүүрэгт москвагийн цагаар 09:22  цагт буугч аппарат газардав. Олон улсын сансрын станцад оросын сансрын нисэгч Федор Юрчихин, америкийн сансрын нисэгч Даглас Уилок, Шэннон Уокер нар ажиллаж байна. Өчигдөр техникийн гэмтлийн улмаас түүхэнд анх удаа "Союз" хөлөг эхний оролдлогоор олон улсын сансрын станцаас салгагдаагүй байна. Дараагийн экспидиц 10-р сарын 8-нд олон улсын сансрын станцад очино.