Орос, Хятад улс нацист, милитаристууд тэдний хамсаатнуудыг баатарлаг үйлс байгуулсан мэт алдаршуулж, дэлхийн хоёрдугаар дайны түүхийг гуйвуулах оролдлогыг санал нэг үгүйсгэж байна. "Дэлхийн хоёрдугаар дайн дууссаны 65 жилийн ой: түүх болон орчин үе" Орос улсын Гадаад хэргийн сайд Сергей Лавровын бичсэн нийтлэлд энэ тухай тэмдэглэсэн байдаг. Хятадын "Жэньминь жибао" сонинд өнөөдөр энэ нийтлэлийг хэвлэжээ. "Дэлхийн хоёрдугаар дайны сургамж өнөөдөр ч ач холбогдолтой" гэдэгт сайд итгэлтэй байна. Хамгийн гол нь бусдад хор хохирол учруулж өөрт тулгарсан бэрхшээлтэй асуудлыг шийдэх бус, харин хамтдаа ярилцаж нийтийн сорилтой тэмцэх учиртай гэжээ.