Япон улс Зүүн-Хятадын тэнгист маргаантай Дяоюйдао, эсвэл япончүүдийн нэрлэдэг Сенкаку арлын ойролцоо саатуулсан хятадын загас агнуурын хөлөг онгоцны ахмадыг сулаллаа. Цэвэр улс төрийн шийдвэр гаргалаа. Шүүх 9-р сарын 29-нд ахмадын үйл ажиллагаанд хууль эрхийн дүгнэлт хийх ёстой байсан. Японы талын мэдэгдсэнээр хөлөг онгоц Японы нутаг дэвсгэрийн усан хилийг зөрчжээ. Мөрдөж, мөшгихөөс хоёр ч удаа зугтахыг оролдсон ахмад загас агнуурын хөлөг онгоцыг японы эргийн хамгаалалтын хөлөг онгоцтой санаатай мөргөлдүүлсэн байж магадгүй байна. Хөлөг онгоц өөрийн мэдлийн арлын ойролцоо загас барьж байсан хэмээн Хятадын тал баталж байна. Хятад, Японы арлын маргаантай асуудлаар Тайвань эх газрын Хятадыг дэмжиж байгаагаа мэдэгдэв. АНУ үүнд эгдүүцэж магдагүй байна. Маргаантай нутаг дэвсгэрт 12-р сард япон-америкийн цэргийн сургуулилт болсон юм. Сургуулилт террористуудын халдлагаас нутаг дэвсгэрийг чөлөөлөх агуулгатай байв. Хятад-японы зөрчлийн эрч хүчтэй эргэж байна гэж Оросын шинжлэх ухаан академийн Алс Дорнодын хүрээлэнгийн ахлах ажилтан Яков Бергер ярив: Энэ бүхний ард ноцтой асуудал тухайлбал Зүүн-Хятадын тэнгисийн хийн орд газарт харилцан санаархаж байна. Хятадын интернетэд японы эсрэг маш хурц нийтлэл гарчээ. Миний уншсан нэг нийтлэлд хятадуудын генд япончуудыг үзэн ядах сэтгэл бий гэжээ. Үндсэндээ зөрчил маш ширүүсч байна. Одоо ээлжит шахалт болж байна. Япон улсад хятадын эсрэг байр суурьтай хэмээн үздэг улс төрч Гадаад хэргийн сайдаар томилогджээ. Хятад улс өнөөдрөөс газрын ховор металлыг Японд экспортлохоо зогсоосон байна. Энэ шийдвэрт хариу алхам хийхэд япончууд хятадын ахмадыг суллахаас илүү хүнд байх бололтой. Энэ нь японы электрон, атом, агаар сансрын үйлдвэрлэлд цохилт болно. Токио одоохондоо энэ үйлдлийг нийт худалдаанд хориг тавьсан гэж үзэхгүй байгаа ч, ирээдүйд эдийн засгийн томоохон түнштэй харилцаа муудахад ноцтой түгшиж байна. Гэсэн ч Хятад улс эрчимтэй халдаж, бүс нутагт тоглоомын дүрмээ тулгаж, дэлхийг хамарсан байр сууриа бэхжүүлэхийг оролдож байна. Яков Бергерийн байр суурийг хүргэе.  Хятадын дэлхийд гүйцэтгэж байгаа үүрэгтэй энэ бүхэн холбоотой. Тус улсын эдийн засаг, улс төр, геополитийн салбарт эзлэх байр суурь хүчирхэгжиж байгаад Япон улс болон Хятадын хөрш орнууд түгшиж байна. Мэдээж хэрэг энэ бүхний ард Хятад улс хүчирхэгжихийг үл хүсч, эсвэл түгшиж, үүнд бүх талаар саад хийхийг АНУ эрмэлзэж байгаа. Япон-хятадын үйл явдал нутаг дэвсгэрийн маргаанд шинэ эргүүлгийг өдөөж байна. Япончүүд Такэсима, солонгосчууд Токто хэмээн нэрлэдэг галт уулын гаралтай багахан ХаальХаарлыг горилж байгаагаа Япон дахин мэдэгдэв. Энэ арлууд дэлхийн хоёрдугаар дайны дараа Солонгост шилжсэн юм. Одоо тэнд Өмнөд Солонгосын цэргийн багахан горнизон оршдог. Энэ арал тус улсын түүхэн нутаг дэвсгэр болохыг Япон улсын засгийн газар мэдэгдсэн билээ. Токио Солонгосын тусгаар тогтнолыг зөрчиж, нутаг дэвсгэрийн маргааныг хүчээр шийдэх хөрсийг бэлтгэж байна хэмээн Пхеньян үзэж энэ мэдэгдлийг эрс эсэргүүцсэн юм. Бүс нутагт хүчний тэнцвэр өөрчлөгдөх нь бодитой. Маргаан хүч хэрэглэхэд тулахгүй байх нь чухал билээ.