Орос улсын хууль сахиулах байгууллага энэ оны эхнээс 30 гаруй тонн мансууруулах бодис хураасан гэж Холбооны мансууруулах бодист хяналт тавих албаны тэргүүн Виктор Иванов уламжлав. Сүүлийн 9 сард мансууруулах бодис хэрэглэгчдийн цугладаг 6 мянган газрыг устгаж, 90 мянга гаруй хүнийг эрүүгийн хэрэгт татжээ.