Энэтхэг улс ойрын үед ШХАБ-ын байнгын гишүүн болох бодит боломж байна. Москва хотноо болсон Орос-Энэтхэг-Хятадын бага хуралд оролцогчид ийнхүү таамаглажээ. Орос, Хятад, Казахстан, Узбекистан, Киргиз, Тажикистан зэрэг Шанхайн "зургаа" "долоо" болон хувирч магадгүй байна. Энэ энгийн тоо бодлого бус харин геополитийн дээд математик юм хэмээн Оросын шинжлэх ухаан академийн Алс Дорнодын хүрээлэнгийн дэд захирал Сергей Лузянин үзэж байна. Геополитикийн хувьд ШХАБ-д өмнөд зүгийн хүчтэй чиглэл гарцаагүй дутагдаж байна. Өмнөд зүгт тэлснээр, Афганистаныг цэрэг-улс төрийн хэрэгт нь үл оролцох, мөн Евразийн стратегийн тогтвортой байдал, хөгжлийг дэмжих "тайван" улсууд хүрээлнэ. Ийнхүү өргөжсөнөөр тухайлбал афганистан-пакистан-энэтхэг, афганистан-тажикистан, афганистан-узбекистан, афганистан-хятад зэрэг хил дамнасан бэрхшээлтэй газар  ШХАБ-ын терроризмтай тэмцэх хүчин чадал нэмэгдэх өөр нэг чухал мөч байна. ШХАБ өргөжиж байгааг бүс нутгийн болон дэлхийн хэмжээний тоглогчид аюул занал хэмээн ойлгож болохгүй хэмээн Сергей Лузянин тэмдэглэв. Энэтхэг улс ШХАБ-д элссэх нь гурав дахь оронд чиглээгүй бөгөөд тус байгууллага Энэтхэгийн том, жижиг түншүүдтэй тогтоосон харилцаанд нөлөөлөхгүй. Тэгээд ч ШХАБ-ын өнөөгийн гишүүн бүр бусад байгууллага, төсөлд багтдаг тул хамтран ажиллахад нь саад болохгүй. Энэтхэг-америкийн харилцаа дээд түвшинд байгаа тул Энэтхэг ШХАБ-д элсэх нь америкийн эсрэг шинжтэй биш юм. Энэтхэг улс ШХАБ-д элссэнээр зөрчил нэмж болзошгүй хэмээн хэд хэдэн улс төрч баталж байна. Харин Сергей Лузянин ийм дүгнэлттэй санал нийлэхгүй байна. Өнөө хүртэл ШХАБ-ын бүст байгаа төв Азийн нутагт ямар ч зөрчил энэ байгууллагыг нураах буюу хөгжилд нь саад болж байгаагүй. Тиймээс Энэтхэг, Пакистаны кашмирийн маргаантай асуудал ШХАБ-ыг дотроос нь "дэлбэлэх" аргагүй. Энэтхэг одоо ч ШХАБ-ын ажиглагч орон. Үүний зэрэгцээ өөр нэг зүйл тодорхой байна. ШХАБ бүс нутгийн томоохон гүрнийг гишүүнээр элсүүлж, өргөжсөнөөр Энэтхэгийн нэр хүнд бүс нутаг болоод дэлхийн нөлөөтэй нэг байгууллагын хувьд дээшилнэ. Түүгээр ч барахгүй Ази Номхон далай, Еврази, Өмнөд Азид дэлхийн аюулгүй байдал, санхүү-эдийн засгийн тогтвортой байдал, хөгжил, шинэчлэлийн баталгаа болно. ШХАБ-ын гишүүн орнууд, мөн Энэтхэг улсын нийт хүн ам дэлхийн хүн амын тал нь бөгөөд нутаг дэвсгэр нь Евразийн ихэнх хэсэг, эдийн засгийн хүчин чадал нь дэлхийн ДНБ-ий гуравны нэгийг бүрдүүлж байна.