Европыг эсэргүүцлийн жагсаал цуглаан нөмөрлөө. Словенид өргөн хүрээтэй эсэргүүцлийн ажиллагаа болж байна. Улс орны гудамжинд эмч, цагдаа, сэтгүүлч, соёлын ажилтнууд гарч байна. Тэдний цалинг нэмэх хүртэл хугацаагүй цуглаан хийнэ. Португалийн оршин суугчид цалин нэмэхийг шаардаж байна. Лиссабонд цагдаа нар жагсаал хийж байна. Өнгөрсөн оны намар засгийн газар тэдэнд санхүүгийн дэмжлэг үзүүлэхээр амласан юм. Төр засаг амласнаа биелүүлсэнгүй. Францад төрийн албан хаагчид өргөн хүрээтэй цуглаан хийв. Төр засаг тэтгэврийн насыг 60-62 хүртэл нэмэх бодолтой байгааг эсэргүүцжээ.