Д.Медведев Курск хотод ахмадуудын нийгэм-эдийн засгийн байдлын сэдвээр зөвлөлгөөн хийнэ. Төрийн тэргүүн нас дээр гарсан, тэтгэврийн насны хүмүүсийн амьдралын чанарыг дээшлүүлэх асуудлыг хэлэлцэх бодолтой байгаагаа саяхан мэдэгдсэн юм. Тэдний эрхийг илүү сайн хамгаалж, хөдөлмөрийн ажиллагааг дэмжих цаг болсон гэж Д.Медведев хэллээ. Энэ сэдвийг төр засгийн тэргүүн зэргийн зорилтын нэг хэмээн авч үзэх шаардлагатай гэж тэрээр тэмдэглэв.