Эх газрын Хятад "нэг сайхан өдөр" Тайваныг чиглүүлсэн пуужингаа зайлуулна. БНХАУ-ын Төрийн Зөвлөлийн сайд өчигдөр Нью-Йоркт хятадын сэтгүүлчидтэй уулзахдаа энэ тухай мэдэгдэв. Эх газраас арлын зүг чиглүүлсэн хэдэн зуун пуужинг харвах хэсгээс зайлуулах Тайбэйн уриалгад хятадын удирдагчдаас анх удаа Хятадын Төрийн Зөвлөлийн сайд олон нийтэд тайлбар хийлээ хэмээн конгонгийн хэвлэлд тэмдэглэжээ. "Сүүлийн хоёр жилд Тайванийн хоолойн хоёр эргийн харилцаа хөгжлийн нааштай үед шилжиж байна. Тухайлбал талууд эдийн засгийн хамтын ажиллагааны тухай хүрээний хэлэлцээрт гарын үсэг зурсан" гэж Вэнь Цябао тэмдэглэв. Бээжин, Тайбэйн харилцаа эхлээд эдийн засагт чиглэж, дараа нь улс төрийн төвөгтэй асуудлыг хөндөх учиртай. "Эцсийн дүнд бид Тайванийг чиглэсэн пуужинг зайлуулах боломжтой" хэмээн ерөнхий сайд амлав. "Энэ мэдэгдэл сайн дурын дохио бөгөөд пуужинг аль болох хурдан зайлуулах ёстой гэж бид үзэж байна" хэмээн Тайванийн засгийн газрын тэргүүн У Дуньи өнөөдөр Тайбэйд ийнхүү мэдэгдэв.