Орос улсын Алс Дорнодын Хабаровскт Чита-Хабаровск чиглэлд "Амур" холбооны авто машиныг ашиглалтад өгөв. Амур 2097 км урт зам Европын хилээс Зүүн-Өмнөд Ази хүртэл тээврийн шинэ хонгилын бэлэг тэмдэг" хэмээн ОХУ-ын тээврийн сайд Игорь Левитин мэдэгдэв. Барилгачин, төсөл боловсруулагч, автомашины зам тавихад оролцсон байгууллага, аж ахуйн нэгжийн удирдлагуудад хүндэтгэл үзүүлэх Хабаровскт болсон ёслолын хурлын үеэр тэрээр ийнхүү мэдэгдэв. Хэдэн цагийн урьд тэрээр засгийн газрын тэргүүн В.Путинтай дүрс бичлэгээр холбогдож, зам барьж дууссаныг уламжилсан юм. Хабаровскийн төв талбайд өнөөдөр "Тэг километр" холбооны гол замын дурсгалт тэмдгийг нээх ёслолын ажиллага, ёслолын цуглаан боллоо.