Орос улсын ерөнхийлөгч Д.Медведев Ирантай хамтын ажиллагаагаа хязгаарлах тухай зарлигт гарын үсэг зурсан нь Бушер дахь Атомын цахилгаан станцад хамаагүй. Төрийн тэргүүний туслах Сергей Приходько Москвад болсон хэвлэлийн бага хурлын үеэр энэ тухай мэдэгдэв. Оросын мэргэжилтнүүдийн оролцоотой Иранд барьсан атомын цахилгаан станцыг МАГАТЭ бүрэн хянаж, ямар нэг асуудал үүсгээгүй. ОХУ-ын ерөнхийлөгчийн зарлигаар Ираны зенит-пуужингийн С-300 цогцолбор болон орчин үеийн бусад төрлийн зэвсэг нийлүүлэх, мөн цөмийн үйл ажиллагаа эрхэлдэг Ираны хэд хэдэн хүнийг Орос улсад орохыг хориглож, НҮБ-ын хүрээнд гаргасан улс төрийн шийдвэрийг биелүүлж, орос-ираны санхүүгийн үйл ажиллагааг хязгаарласан.