Орчин үеийн зөрчлийг хүчээр шийдэж болохгүй. Орос улсын Гадаад хэргийн сайд Сергей Лавров НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлийн дээд түвшинд болсон хурлын үеэр пүрэв гаригт энэ тухай мэдэгдэв. "Хэнийг ч болов ганцаардуулалгүй яриа хэлэлцээнд бүх талыг татан оролцуулж, улс төр-дипломат арга замаар" зөрчлийг шийдэх хэрэгтэй хэмээн Орос улсын Гадаад хэргийн сайд мэдэгдэв. Орчин үеийн зөрчлийг цогц стратеги, бүх талын шийдвэр, цэрэг болон иргэний тогтворжуулах үйл ажиллагааг үр ашигтай уялдуулах замаар шийдэх  шаардлагатай гэж  Сергей Лавров тэмдэглэв. Үүнээс гадна оюуны болон материаллаг хөрөнгө оруулалт, хямарлын нөхцлийг сэрэмжлүүлхэд хэмнэх ёсгүй хэмээн дипломатч тэмдэглэллээ. Оросын энхийг сахиулагчид Ойрх Дорнод, Африкийн янз бүрийн бүс нутаг, Косово, Зүүн Тимор, Гаитид энхийг сахиулах ажиллагаанд оролцож байна. Орос улс НҮБ-ын энхийг сахиулах ажиллагааг дэмжихэд тээвэр, материал-техникийн жинтэй хувь нэмэр оруулж, дэлхийн янз бүрийн бүс нутгийн иргэний цагдааг бэлтгэж байна.