Хятад улстай тогтоосон харилцаа парламентын олонх эрх баригч нам, мөн сөрөг хүчний намын байр суурь бүрэн давхцдаг Орос улсын нийгэм-улс төрийн амьдралын цөөхөн асуудлын нэг билээ. Орос улсын ерөнхийлөгч Д.Медведев 9-р сарын 26-28-нд Хятадад айлчлахтай холбогдуулан хоёр ярилцлагыг толилуулж байна. Улсын Думын депутатуудын байр суурийг парламентын доод танхимын хуралдааны завсарлагаар бичиж авсан юм. Орос-хятадын дээд хэмжээний уулзалт хоёр талын харилцаанд гол шат байдаг нь сайхан хэрэг хэмээн гэж парламентад олонхийн суудлатай, "Нэгдсэн Орос улс" намын бүлгийн гишүүн, Улсын Думын олон улсын асуудал эрхэлсэн хорооны дарга Константин Косачёв хэллээ. Энэ уулзалтаар завсрын дүн гаргаж, ойрын жилүүдэд хэрэгжүүлэх стратегийн шинэ төсөл боловсруулдаг. Ерөнхийлөгч Д.Медведев Хятадад айлчлах гэж буйг манай алдарт нефть хоолойн төслийг хэрэгжүүлж эхлэл, хоёр талын худалдааны тэнцвэргүй байдлыг залруулах шинэ шийдвэр гаргана гэж бид үзэж байна. Орос улсын Хятадад экспортолж байгаа бараа бүтээгдэхүүнд машин техникийн бүтээгдэхүүний хэмжээ нэлээд бага байна хэмээн парламентын гишүүн тайлбарлав. Хятадын хойд муж болон Оросын зүүн бүс нутгийг нэгэн зэрэг хөгжүүлэхэд чиглэсэн сонирхолтой олон төсөл байгаа гэж тэрээр хэллээ. Үүнийг дурдаад барахгүй. Энэ айлчлал тодорхой, агуулгатай, үр дүнтэй байна гэдэгт Улсын Думын депутат, "Нэгдсэн Орос улс" намын гишүүн Констатин Косачёв үзэж байна. Улсын Думын дэд дарга Владимир Жириновский парламентын доод танхимд бүлэгтэй Орос улсын  сөрөг хүчин Либерал-ардчилсан намын тэргүүлдэг. Энэ хүн олон талын мэдлэг, авьяастай, өвөрмөц зан байдал, мэдэгдэл хийж олны танил болсон, оросын улс төрчдөөс нэлээд ялгардаг хүний нэг юм. Ерөнхийлөгч Д.Медведевийг Хятад хийх айлчлалын тухайд Жириновский, Орос, Хятад улсын түншлэл гео стратегийн асар их ач холбогдолтой гэдэгт итгэлтэй байна. Орос улсын Либерал ардчилсан намын тэргүүн энэ санааг ер бусын баримтаар баталжууллаа: Дэлхийд өнөөдөр АНУ, Европын Холбоо, Орос, Хятад дөрвөн төв байна. Хэрэв Орос, Хятад улс хоёр талын харилцааг зөв тогтоож, аль нэг тал санаагаа тулгах эсвэл монополь тогтоохыг оролдохгүй тохиолдолд хоёр тал өөрсдийн аюулгүй байдал, хөгжлийг хангана. Орос, Хятадын хүчин чадлыг юутай ч харьцуулшгүй хэмээн Владимир Жириновский тэмдэглэж байна. Хятад улс дэлхийд хамгийн их үйлдвэрийн хүчин чадалтай. Орос улс түүхий эдийн нөөцийн хэмжээ, оюунычадлаар дэлхийд тэргүүлдэг. Хамгийн гол нь ийм улсууд анд нөхөд, түншүүд үүрд үлдэх,  харилцан үл итгэх байдал гарахгүй байх тэр чанарыг олох хэрэгтэй. Орос, Хятад улс энх тайвныг хүсч, хэнд ч заналхийлээгүй бөгөөд нийтийн хүчин чадлыг тус тусын сайн сайхны төлөө ашиглаж байна. Орос улсын ерөнхийлөгч Хятадад айлчлахын өмнө Улсын Думын Либерал ардчилсан намын бүлгийн төлөөлөгч В.Жириновский хүмүүс хоорондын харилцаа ялангуяа залуусын харилцааг хөгжүүлэх учиртай гэж хэллээ. Соёлын наадам, хоёр орны аялал жуулчлалыг хөгжүүлэх хэрэгтэй хэмээн хүссэн юм.