Ираны эсрэг хориг арга хэмжээ авахад Орос улс нэгдлээ. Ерөнхийлөгч Д.Медведев лхагва гаригт энэ зарлигт гарын үсэг зурав. Баримт бичигт Иранд орчин үеийн хэд хэдэн төрлийн  зэвсэг дамжуулахыг хориглож, өөр бусад хязгаарлалт тогтоожээ. Ираны талаар оросын бодлого өөрчлөгдсөн тухай ярьж болох уу? Бид Оросын шинжлэх ухаан академийн Дорно дахины хүрээлэнгийн захирал Виталий Наумкинд энэ асуултыг тавилаа: Ираны талаарх оросын бодлогыг эргэн харах тухай ярьж болохгүй. Энэ бодлого зарим талаар өөрчлөгдсөн тухай ярьж болно. Орос улс Аюулгүйн Зөвлөлийн тогтоолыг батлах санал өгсөн. Ауюлгүйн Зөвлөлийн бусад оролцогчдын баталсан хоригийн талаар Орос улс байр суурийг тодруулахыг тогтоолоор үүрэг болгожээ. Тиймээс одоо энэ шийдвэрийг бодит арга хэмжээ болгох тухай ярьж байна. Юуны түрүүнд С-300 пуужин-зенитийн цогцолбрын тухай байна. Цагтаа энэ системийг нийлүүлэх тухай холбогдох баримт бичигт Ирантай гарын үсэг зурж байсан юм. Цөмийн хөтөлбөртэй холбоотой тодорхой хүмүүсийг Иранаас явахыг мөн хоригложээ. ОХУ хориг авахад нэгдэснээр, орос-ираны цэрэг-техникийн хамтын ажиллагаа бүрмөсөн зогсохгүй. Үүнийг хөгжүүлэх боломж хэвээр байна гэж Орос улсын Гадаад хэргийн яамны дээгүүр тушаалын төлөөлөгч тэмдэглэв. Иран уран баяжуулахаа зогсоохоос татгалзсанаас НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлийн хоригийн тухай тогтоолыг баталсныг сануулъяа. Ираны цөмийн хөтөлбөр цэргийн зориулалттай гэх ноцтой түгшүүр байна. Олон улсын зуучлагч "зургаа" энэ асуудлыг шийдэх боломжийг хайж байна. Нью-Йорк хотод лхагва гаригт Аюулгүйн Зөвлөлийн ээлжит хурал сайд нарын түвшинд болов. ОХУ-ын Гадаад хэргийн дэд сайд Сергей Рябков уулзалтын талаар ийнхүү хэлсэн юм. Гурван чухал асуудлаар тохиролцож, мэдэгдэлд тусгасан. Зуучлагч "зургаагийн" нэгдлийг батлах эхний асуудал байна. Хоёрдугаарт Ирантай яриа хэлэлцээ хийх байр суурийг батлах. Яриа хэлэлцээг аль болох хурдан зохион байгуулах шаардлагатай. Гуравдугаарт яриа хэлэлцээ хоёр бүрэлдэхүүн хэсэгтэй байна. Нэгдүгээрт Ираны цөмийн хөтөлбөрийн талаар сэтгэл түгшээсэн асуудал, мөн ираны  сонирхож байгаа бусад сэдвийгзуучлагч "зургаа" хэлэлцэнэ. Хоёр дахь бүрэлдэхүүн хэсэг нь Тегераны судалгааны реакторт түлш орлуулах асуудлыг хэлэлцэнэ. Бүх тал үр нөлөөтэй яриа хэлэлцээ хийх сонирхолтой байна. Иран ч ялгаагүй ийм сонирхолтой байна. Цөмийн хөтөлбөрөө тодруулснаар лалын тус бүгд найрамдах улс болон дэлхийн хамтын нийгэмлэгийн бусад гишүүдийн харилцааг хэвийн болгох цорын ганц арга зам юм.