0Приморийн хязгаарын шүүх Хятадын гурван иргэн Орос улсын хилийг хууль бусаар зөрчиж, "Улаан номонд" орсон амарын барын арьс, ясыг дамлан худалдахыг оролдсон хэрэгт буруутгажээ. Энэ ховор амьтан Оросын  Приморийн хязгаарт 500 гаруй толгой байна. Хятадын хоёр иргэнд хоёр жил, гурав дахь этгээдэд 2,5 жил шоронд хорих ял оноожээ. Хятадад  амарын барыг хөнөөвөл цаазаар авах ял оноодог байна.