Саддам Хусейн "Аль-Каида" бүлэгтэй хэзээ ч хамтран ажиллаж байгаагүй, Иракт үй олноор хөнөөх зэвсэг байгаагүйг гэрчлэх баримтыг АНУ-д нийтэллээ. Холбооны мөрдөн шалгах товчооны ажилтнууд 2004 онд Иракийн Засгийн газрын дэд сайд асан Тарик Азизийг байцаасан бичлэгийн тухай өгүүлж байна. "Фанат" хэмээн үзэж байсан бен Ладентай хэзээ ч уулзаж байгаагүй, АНУ-ын эсрэг тэмцэлд террористуудтай хамтарч байгаагүй болохоо дарангуйлагч цаазлуулахын өмнө өөрөө хэлсэн юм. АНУ энэ л шалтгаанаар 2003 оны 3-р сард Иракт цэргийн хүчээр цөмрөн орсон билээ.