Орос улс 1940 онд Катынд польшийн иргэдийг буудан хороосон талаарх эрүүгийн хэргийн материал бүхий 20 ботийг Польшид өглөө. Дотоод хэргийн яамны ардын комиссириатын хуаранд польшийн цэргийн албан хаагчдийг илгээх тухай баримтын хуулбар, жагсаалт, байцаалтын протокол, шүүх-эмнэлгийн экспертизийн шинжилгээний мэдээлэл, нас барсны гэрчилгээ, оршуулсан тухай акт зэргийг польшийн талд өгөв. Орос улс урьд "катынийн хэрэгт" хамаарах хэд хэдэн материалыг Польшид өгсөн юм. Орос улсын цэргийн ерөнхий прокурорын газар 2004 онд  катыний хэргийг мөрдөн шалгах тухай эрүүгийн хэргийг хаасан байна. Тэр үеийн ЗХУ-ын ДХЯ-ны ардын комиссар Лаврентий Берий, түүний удирдлаганд байсан хүмүүсийг энэ хэрэгт буруутгажээ.