Буриадад буддын шашны үндсийн талаарх хүүхдэд зориулсан сурах бичгийг анх удаа хэвлэв. Тус бүгд найрамдах улсад буддын шашинтнуудыг нэгтгэдэг гол байгууллага Оросын Буддын шашны уламжлалт Сангхи  "Даш Чойнхорлин" их сургууль "Бурхан буддагийн ертөнц" ном хэвлэжээ. Арван мянган хувь хэвлэсэн номыг өнөөдөр танилцуулж байна. Сурах бичиг гурван хэсгээс бүрдэж байна. Эхний хэсэгт бурхан Буддагийн амьдралын тухай, хоёр дахь хэсэгт түүний сургааль, гурав дахь хэсэгт түүний шавь нарын тухай өгүүлжээ. Буддын шашны их сургуулийн бараг 20 багш хүнд сэдвийг хүүхдэд ойлгохоор буулгахаар хөдөлмөрлөжээ. Тэд бага ангийн сурагчдад буддын шашны тухай 73 хуудсанд өгүүлсэн байна. Шашны соёлын үндэс, дээд ёс суртахууны үндсийг судалж байгаа дөрөвдүгээр ангийн сурагчдад энэ номыг зориулжээ. Тус их сургуулийн буддын шашны уран зургийн факультетын багш нар зургийг зурсан байна.