НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 65 дахь чуулганы хүрээнд Нью-Йоркт нийт улс төрийн мэтгэлцээн эхэлж байна. Есдүгээр сарын 30 хүртэл үргэлжлэх энэ нэр хүндтэй форумд төр засгийн тэргүүн, НҮБ-ын гишүүн орны Гадаад хэргийн сайд130 гаруй хүн оролцож байна. Гадаад хэргийн сайд Сергей Лавров Орос улсын төлөөлөгчдийг тэргүүлж байна. Энэ жил нийт улс төрийн мэтгэлцээний урьд мянганы хөгжлийн зорилтын дээд хэмжээний уулзалт болов. Энэ дээд хэмжээний уулзалтаар НҮБ-ын гишүүн орнууд ядуурал, өвчин, өлсгөлөн, 2000 онд болсон Мянганы дээд хэмжээний уулзалтаар боловсруулсан дэлхийг хамарсан асуудалтай тэмцэх хөтөлбөрийн явцыг хэлэлцсэн юм.