Зах хязгааргүй монголын тал нутаг, аж үйлдвэрийн Эрдэнэт хот, монголын нэрд гарсан танил хүмүүс. Алтайн нэрд гарсан зураач Федор Торховын "Монгол улс-миний бага эх орон" үзэсгэлэнгээс энэ бүхнийг үзэх боломжтой. Улаанбаатар хотод монгол-оросын найрамдалын 50 дахь сарын ажлын хүрээнд энэ үзэсгэлэн гарч байна. Зураачийг Монгол улсад тухайлбал Баян-Өлгий аймагт сайн танина. Тэрээр бараг 40 жил Монгол орныг зурж байна. Бүр 1974 оноос тэрээр монгол орныг зурж эхэлжээ. Тэгэхэд залуу байж, Би Уулын Алтайг хөндлөн гулд туулахдаа Монголын хилд их очдог байсан. Би тохиолдлоор нэг удаа энэ улсын баруун хэсэгт очсон юм. Зах хязгааргүй тал нутаг, энгийн, сайхан сэтгэлтэй ард түмэнд би татагдсан. Би энэ улсыг зурж эхэлсэн, одоо ч зурсаар байна. Монгол орны сэдэвтэй уран зургийн  хэдэн ч үзэсгэлэн гарсан, одоо тоогоо алджээ. Би Улаанбаатар, Эрдэнэт, Дархан, Өлгий, Ховд хотод, мөн Москва,мөн аж төрж байгаа Барнаулд үзэсгэлэнгээ гаргаж байсан. Фёдор Торхов өнгөрсөн жилүүдэд монголын сэдвээр цуврал уран зураг зурсан. Энгийн малчин, ажилчин, нэрд гарсан улс төрийн зүтгэлтэн, зураач, зохиолч, жүжигчин монголчуудын хөрөг зураг юм. Тухайлбал зураач Цүлтэм, зохиолч Түдэв, хамба лам Даваажав, хоёр орны хоёр ерөнхийлөгч Багабанди, Энхбаяр нарын хөрөг байна. Зураач бүх хөргийг бодит хүнийг харж зуржээ. Монголын байгалийн зураг үндсэндээ сэдэвчилсэн зураг байна.  Монгол улсын нийслэлийн Улсын уран зургийн музейд миний зургийн үзэсгэлэн гарна гэж Федор Торхов ярив. Би 5 жилийн тэртээ уран зургийн энэ музейд өөрийн 80 зургаа бэлэглэсэн нь одоо энэ музейд байна. Үндсэндээ энэ зургаараа үзэсгэлэн гаргах юм. Хувийн цуглуулгаас өөр хэд хэдэн зураг тавина. Би цагтаа энэ зургаа монгол анд нөхөддөө бэлэглэсэн. Үзэсгэлэнг зохион байгуулагчид орос, монгол хэлээр каталог бэлтгэсэнд би их талархаж байна. "Монгол орон-миний бага эх орон" үзэсгэлэн 10-р сарын 8-нд Улаанбаатар хотын уран зургийн музейд гарна. Орос улсын гавьяат зураач Федор Торхов 10-р сарын 10-нд Улаанбаатар хотод 80 насныхаа ойг тэмдэглэнэ. Зураач нас дээр гарсан ч, уран бүтээлээ туурвиад зогсохгүй олон нийтийн ажилд идэвхтэй оролцож байна. Тэрээр Монгол анд нөхдийн нийгэмлэгийн удирдах гишүүн юм. Алтайн зураачдын эцэг Фёдор Торхов ирэх жил насныхаа ойг Монголд тэмдэглэж, шинэ уран бүтээлээрээ шүтэн бишрэгчдээ баярлуулах бодолтой байна.