Японы засгийн газар БНХАУ-тай аль болох эрт яриа хэлэлцээ хийж, хоёр талын харилцааг хэвийн болгох шаардлагатай гэж үзэж байна. Засгийн газрын төлөөлөгч Иосито Сенгоку Токиод болсон хэвлэлийн бага хурлын үеэр энэ тухай мэдэгдэв. Зүүн-Хятадын тэнгист орших Сенкаку арлын маргааны улмаас хоёр орны харилцаа хурцаджээ. Японы хил хамгаалалтын хөлөг онгоц 9-р сарын 7-нд энэ арлын орчимд хятадын загас агнуурын хөлгийг саатуулсан юм. Хожим Бээжингийн шахалтаар ахмадаас бусад багийн гишүүдийг суллажээ.