0Өнгөрсөн зуны байгалийн гамшигаас оросын төр засаг одоогийн даатгалын системийн сул талыг эргэцүүлэн тунгааж байна. Зун урьд байгаагүй халснаас ган болж, ойн түймэр дэгдсэн. Түймрийн улмаас хөдөө аж ахуйн 22 мянган үйлдвэрлэгч ноцтой хохирч, 2500 байшин шатаж, хэдэн мянган хүн орох оронгүй болжээ. Их тоо байна. Хөдөө аж ахуйн цөөн компани, иргэд даатгуулсан тул хохирсон хүмүүст туслах бүх ачаалал төр засаг үүрчээ. Мэргэжилтнүүд зайлшгүй даатгуулах систем нэвтрүүлэхийг санал болгож байна. Одоохондоо энэ асуудлаар тохиролцоогүй байна. Орос улсын ерөнхийлөгч Д.Медведев энэ асуултанд нааштай хариу авна гэж найдаж байна. Сангийн сайд Алексей Кудрийн тэргүүтэй сайд нар үүнд одоохондоо эргэлзэж байна. Зайлшгүй даатгуулах хоёр талтай хэмээн Орос улсын ерөнхийлөгчийн туслах Аркадий Дворкович ярилаа. Хэрэв бүх нийтээр зайлшгүй даатгуулах болбол даатгалын компани одоо цөөхөн хүн даатгуулж байгаагаас илүү бага үнэ тогтоох хөрвөгч зах зээл бий болно. Ийм даатгал ялгаагүй үнэтэй байна гэсэн "эсрэг" баримт байна. Даатгалын үнэ хэр их байх, үйлдвэрлэгчдэд хэр их ачаалалтай байх зэргийг одоохондоо хэн ч мэдэхгүй байна. Тиймээс ийм алхам зохистой эсэхийг дорвитой тооцох шаардлагатай. Улсаас дэмжлэг авч байгаа тэр үйлдвэрлэгч, компанийг зайлшгүй даатгуулах завсрын гурав дахь хувилбар байна.  Зөвхөн хэд хэдэн оронд зайлшгүй даатгуулах систем байна. Дэлхийн ихэнх оронд хөдөө аж ахуйн үйлдвэрлэгчдийг даатгахыг, мөн эдийн засгийн энэ салбарыг дэмждэг. Тухайлбал АНУ-д засгийн газар энэ төрлийн бизнесийг даатгуулах компанийн жагсаалт гаргаж, тэд тодорхой давуу тал эдэлдэг байна. Байгалийн эсвэл ослоос үл хамааран байгалийн гамшиг тохиосон Испани, Франц, Португали, Турк зэрэг хэд хэдэн оронд ургацаа даатгуулаагүй үйлдвэрлэгчид туслахыг банкуудад хоригложээ. Орос улсад хөдөө аж ахуйг зайлшгүй даатгуулах ёстой юу? Одоохондоо энэ асуудлаар ширүүн маргаж байна. Орос улсын ерөнхийлөгч шинжээчдийг гурван сарын дотор энэ асуултанд хариулж, тохиролцох боломж олгожээ.