Арктикийн орнууд хамтын ажиллагаа, сайн хөршийн үлгэр хэмээн Умард, Өмнөд туйлд олон улсын хэмжээнд хамтран ажиллах асуудал эрхэлсэн Орос улсын ерөнхийлөгчийн тусгай төлөөлөгч Артур Чилингаров хэллээ. Саяхан энэ бүс нутаг зөрчлийн объект байсан бол одоо байдал өөрчлөгдсөн гэж Москвад болж байгаа олон улсын туйлын форумын үеэр тэрээр ийнхүү тэмдэглэв. Форумын ажилд орос, гадаадын нэрд гарсан эрдэмтэн, Туйл судлаач, төр засаг, улс төр, бизнесийн хүрээний 300 хүн оролцож байна. Тэд цаг уурын өөрчлөлт, хүний үйл ажиллагааны үр дагавар, туйл хөгжүүлэх ирээдүй, байгалийн нөөцтэй холбоотой асуудлыг хэлэлцэнэ.