Орос улсын Гадаад хэргийн сайд Сергей Лавров НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлийн шийдвэрийн хүрээнээс халисан нэг талын хориг хэвээр байгаад түгшиж байгаагаа илэрхийлэв. Тэрээр НҮБ-ын мянганы хөгжлийн зорилтын дээд хэмжээний уулзалтад үг хэлсэн юм. Нэг талын албадасан арга хэмжээ олон улсын хамтын нийгэмлэгийн хүчин чармайлттай зөрчилдөж байна. Ийм байдлыг зогсоох хэрэгтэй гэж ОХУ-ын Улсын Думын олон улсын асуудал эрхэлсэн хорооны дарга Андрей Климов тэмдэглэв. АНУ болон түүний холбоотнууд тэр дундаа Европын Холбооны орнууд НҮБ-ын баталсан олон улсын хориг дээр нэмээд өөрсдийн хоригийг хэрэгжүүлдэг. Эдгээр орны үндэсний эрх зүйн байр сууринаас үзвэл тэд өөрсдийн компани эсвэл хуулийн этгээдийн хууль эрхийн хүрээнд үйл ажиллагаагаа хязгаарлах учиртай. Харин олон улсын эрх зүйн үүднээс энэ маш эргэлзээтэй харагдаж байна. НҮБ энэ асуудлыг уялдуулж, бүх нийтээр хүлээн зөвшөөрүүлэх учиртай хэрэгсэл юм. Ямар нэг улс НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлийн шийдвэрийн хүрээнээс хальж ажиллаж эхэлбэл тэр улс НҮБ, түүний хууль, ажилладаг механизмыг үл хүндэтгэж байгаагаа харуулж байгаа хэрэг. НҮБ-аас хэрэгжүүлж байгаа эдийн засгийн хориг сайн шалгасан хэрэгсэл юм. Тухайн улсын хүн ам, нийгэм-эдийн засгийн хөгжилд сөрөг нөлөөгүй хоригийн хүмүүнлэгийн хүрээ гэж бий. Эдгээрийг үл хайхарснаар тухайн улс төдийгүй дэлхийн эдийн засгийн бүх систем, үүнтэй зэрэгцээд олон улсын аюулгүй байдлын эрсдлийг ихэсгэж байна. Сүүлийн үед хэд хэдэн улс АНУ болон зарим түнш орны нэг талын хоригт өртсөн. Ираны эсрэг нэг бус удаа ийм хориг авч байсан. Умард Солонгосын эсрэг мөн ижил арга хэмжээ авч байсан. Цагтаа Ирак, бусад улсын эсрэг ялгаагүй ийм хориг авсан. АНУ  болон түүний холбоотнууд 2003 оны 3-р сард Иракт цөмрөн орсныг НҮБ-ын шийдвэрийг зөрчсөн нэг талын үйлдэл гэж үзэж болно. Тэр үед  НАТО-ийн нөлөө бүхий хэд хэдэн гишүүн үүнд оролцохоос татгалзсан юм. АНУ-тай тааламжгүй улстай ажил хэргийн холбоотой орны компаниудад Вашингтон хориг арга хэмжээ авдаг. Энэ бүхэн америкийн ашиг сонирхолыг бусдынхаас дээгүүрт тавьж, олон улсын хамтын нийгэмлэгт хүсэл зоригоо тулгахыг эрмэлзэж байна. Орос улсын Гадаад хэргийн сайд мянганы дээд хэмжээний уулзалтад хэлсэн үгэндээ ийм алхам байж таарахгүй болохыг тэмдэглэв. Тиймээс Сергей Лавров НҮБ-ын индэрээс НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлийн шийдвэрийн хүрээнээс халисан нэг талын хоригоо зогсоохыг уриаллаа.