Афганистаны гомдол хүлээж авах хараат бус комисс 9-р сарын 18-нд Афганистанд болсон парламентын сонгуулийн явцад гарсан зөрчлийн талаар 2000 гаруй гомдол хүлээж авчээ. Нэр дэвшигчдийн сонгуулийн өмнөх кампанит ажлын үеэр мөн тооны гомдол ирсэн байна. Сонгуулийн хууль тогтоомжийн дагуу Сонгуулийн төв комисс 10-р сарын 8-нд парламентын сонгуулийн урьдчилсан дүнг танилцуулах ёстой. Афганистанд санал өгөх эрхтэй хүмүүсийн 40 орчим хувь буюу 4 сая гаруй хүн сонгуульд санал өгчээ. Талибан хөдөлгөөнийхөн улс орны янз бүрийн хэсэгт алан хядах ажиллагаа үйлдэж сонгуулийн явцад саад болохыг оролдсон юм.