Орос улсын парламентын дээд танхим Холбооны Зөвлөл Москва орчмын Сколковод инновацийн төв байгуулах тухай хуулийн багцыг өнөөдөр сайшаалаа. Тэнд тусгай нутаг дэвсгэрт шинжлэх ухааны янз бүрийн салбарт судалгаа, бүтээл туурвих онцгой нөхцөл бүрдүүлж байна. Орос улсад шинжлэх ухааны хот байгуулах тухай ерөнхийлөгч Д.Медведев энэ оны 1-р сард зарласан юм. Инновацийн төв нэг ёсондоо эдийн засгийн шинэ бодлогын туршилтын томоохон талбар буюу ирээдүйн хотын үлгэр байх ёстой. Сколковын тухай багц хуулийг өчигдөр Парламентын доод танхим буюу Улсын Дум сайшаажээ.