Алмата хотод мягмар гаригийн орой "Евразия" олон улсын 6 дахь кино наадмыг нээх ёслол болов. Кино наадмын албан ёсны нээлтэд Алмата хотын дарга Ахметжан Есимов, Казахстаны соёлын сайд Мухтар Кул-Мухаммед, Казахстан, Орос, Туркийн найруулагчид оролцож байна. "Еврази" кино наадам 9-р сарын 25 хүртэл үргэлжилнэ. Кино наадмын үеэр 40 киног дөрвөн хөтөлбөрөөр үзүүлнэ. Тухайлбал наадамд "казахын эрчимтэй хөгжиж байгаа кино" төрөлд 15 кино, "францын кино өнөөдөр"  төрөлд 9 кино, 5-7 киног "анх үзүүлэх дэлхийн кино", "олон улсын уралдаан"-ны хүрээнд 12 кино үзүүлэх юм. Үүнээс гадна кино наадмын хүрээнд "кино төслийн зах зээл" ажиллуулахаар төлөвлөж байна.