ОХУ-ын Засгийн газрын дарга В.Путин баасан гаригт Якутад айлчлахдаа, Беркакит-Томмот-Кердем төмөр замын барилгын сүүлчийн хэсэгт очино. "Ерөнхий сайд төмөр замын далангийн сүүлчийн холбоосыг тавихад оролцож, дараа нь төмөр замын барилгачидтай уулзана" хэмээн "Якутын төмөр зам" компанийн төлөөлөгч мэдэгдэв. Кердем өртөөнд 9-р сарын 27-нд анхны галт тэрэг зорчих тухай тэрээр уламжиллаа. Беркакит-Томмот-Якут төмөр зам тавьснаар тус бүгд найрамдах улсын төвийн нутгууд Байгал-Амурын төмөр замын гол шугамд гарцтай болж байна. Төмөр замын барилгыг 1980-аад оны эхэнд барьж, Томмот хот хүртэл тавьсан төмөр замын эхний хэсгийг 1997 онд барьж дуусгасан юм.