Орос улсын Гадаад хэргийн сайд Сергей Лавров Аюулгүйн Зөвлөлийн шийдвэрийн хүрээнээс халисан нэг талын хориг арга хэмжээ авахаа зогсоохыг НҮБ-ын индэрээс уриаллаа. Тэрээр Мянганы хөгжлийн зорилтын асуудлаар НҮБ-ын дээд хэмжээний уулзалтад хэлсэн үгэндээ, хоригийн хүмүүнлэгийн хязгаарыг сахин мөрдөх шаардлагатай талаар, хориг хүн амд сөргөөр нөлөөлөх учиргүй болохыг санууллаа. Оролого багатай орны хэрэгцээг үл хайхрах нь терроризмын аюул заналыг ихэсгэж, дэлхийн тогвортой байдлыг алдагдуулж байна гэж Сергей Лавров хэллээ. Москва хуучин зөвлөлтийн орон зайд, юуны түрүүнд Африк зэрэг бусад бүс нутгийн орнуудыг үргэлжлүүлэн дэмжинэ хэмээн сайд тэмдэглэв. Хэдэн тэрбум долларын өр тэглэснийг үл харгалзан Орос улс 2009 онд 800 сая долларын тусламж үзүүлжээ. Байгалийн болон ослын сэдвийн тухайд Сергей Лавров экологийн эрсдлийг даатгах сан байгуулах тухай ерөнхийлөгч Д.Медведевийн санаачилгыг боловсруулахыг уриаллаа.