Орос улсын засгийн газар төрийн аппаратын албан хаагчийг 100 мянган хүнээр цөөлөхөөр бэлтгэж байна. Гэхдээ "механик"-аар цомхотгож  болохгүй гэж ерөнхийлөгч Д.Медведев анхааруулав. Орос улсад түшмэдэд хэзээ ч онц онц дуртай байгаагүй. "Түшмэл" гэсэн үг оросын иргэдийн оюун санаанд сөргөөр буудаг. Энэ юуны түрүүнд 19-р зууны оросын аугаа уран зохиолын уламжлалтай холбоотой. Зохиол номд төрийн машины төлөөлөгч түшмэл энгийн хүмүүст сэтгэлгүй, өрөвдөх сэтгэлгүй хандаж байгаагаар дүрсэлсэн байдаг. Зөвлөлт засгийн үед "түшмэл" гэсэн үгийн нэр хүнд шинээр унажээ. Түшмэл гэх үг бий болсон цагаас гэрэл гэгээтэй ирээдүйд хүрэх замд гол саад хэмээн үзэж байсан "хүнд сурталтай" тэмцэж байсан. Зөвлөлтийн үеийн хүний оюун санаанд "түшмэл" болон "хүнд суртал" томъёолол ерөнхий сөрөг тодорхойлолтод бараг нэгдсэн юм. Хүнд сурталд дургүйцсэн сэтгэлээр мөн түшмэдэд ханддаг байв. Ямбатай дээд түшмэдэд нийгмийн дургүйцэл олон арван жилээр хуримтлагдаж, 1980-аад оны адагт либерал шинэчлэлийн эхэн үед ил гарсан юм. Олон зуун мянган хүн төрийн аппаратын орон тоог цөөлж, эрх ямбыг нь өөрчлөхийг шаардан цуглаан хийжээ. Орос улс зах зээлийн эдийн засгийн системд шилжихэд оросын иргэдийн "түшмэдэд" хандах хандлага бүр зөрчилтэй болов. Нэг талаас хамрах хүрээ нь  зөвлөлтийн эрх ямбаас ч давсан "авилга" гэсэн ойлголт энэ үгийг их дагалдах болжээ. Нөгөө талаас зах зээлийн эдийн засаг оросуудыг бизнес, төр засагт шаардлагтай үр нөлөөтэй удирдлагад сургажээ. Горбачеваас бидний үе хүртэл шинэчлэлийн нэг уриа ямагт төрийн аппаратыг цомхотгох явдал байсан ч, өдгөө Орос улсад ЗХУ оршин тогтнох үеэс илүү их түшмэд байгаа гаж үзэгдэл зөвлөлтийн дараах үеийн улс орны хөгжилд бий болжээ. Холбооны, бүс нутгийн, орон нутгийн засаг захиргаанд оросын 1700 000 хүн ажиллаж байна. Санхүүгийн гол хадгалагч Сангийн сайд Алексей Кудрин энэ тоо хэтэрснийг батлав. Хямарлийн дараа оросын үг хэллэгт "төсвийн алдагдал" нэр томъоё сэргэжээ. Улсын орлого багасч, хямарлын эсрэг хөтөлбөр, нийгмийн багц арга хэмжээг харгалзавал зардал нэмэгдсэн байна. Энэ тохиолдолд төсвийг оновчтой болгох ердийн арга замын нэг нь түшмэдийн тоог цөөлөх явдал юм. 100 мянган хүнийг цомхотгох хэрэгтэй байна. Улсын төсвийг оновчтой болгоход хэргийн гол нь биш хэмээн ерөнхийлөгч Д.Медведев тэмдэглэлээ. Улс орныг оновчтой болгох хэрэгтэй. Бид түшмэдийг цөөлөхийг зориогүй. Түшмэдийн тоо хэтрэхээс сэргийлж үе үе цөөлж байх хэрэгтэй. Хамгийн гол нь төрийн албан хаагчдын ажлын болон тэдний ажиллаж байгаа төрийн байгууллагын үр ашгийг дээшлүүлэх хэрэгтэй. Орчин үеийн төр засагт маш хүнд зорилт тулгарч байна. Байгуллага, төр засгийн түвшинд бүрэн эрхийг дахин хуваарилах ёстой. Төрийн аппаратын гүйцэтгэж байгаа зарим ажлыг аутсорсингт шилжүүлж, үйлчилгээний чанарыг дээшлүүлнэ.