0Москвагийн Третьяковын галерей Парисын нэрд гарсан ижил төстэй байгууллагаас ер бусын бэлэг авлаа. Тус музейд мягмар гаригт Лувр, Орсейн музейн европын гарамгай зураачдын зургийн үзэсгэлэн нээгдэж байна. Орос-Францын жилийн хүрээнд энэ ер бусын үзэсгэлэнг зохион байгуулж байна. Цаасан 56 бүтээл бүхий үнэ цэнэтэй ачааг Парисаас маш болгоомжтой Москвад хүргэсэн байна. Францаас тэр бүр гаргадаггүй энэ бүтээл Лувр, Орсегийн байнгын үзмэрт багтдаггүй байна. Оросын нийслэлийн оршин суугчид энэ гайхалтай бүтээлийг бараг 2 сар сонирхох боломжтой. Францын нэрд гарсан бүтээлч Давид, Фрагонар, Делакруа, Доре нарын бүтээлийг үзэсгэлэнд тавьжээ.