Орос улсын ерөнхийлөгч Д.Медведевийн 9-р сарын 26-28-нд Хятадад хийх албан ёсны айлчлал хоёр орны харилцаанд оны гол үйл явдал байна. Өнөөдөр энэ харилцаа өсч байна. Ирээдүйд юу хүлээж байна вэ? ОХУ-ын Гадаад хэргийн яамны Дипломат Академийн дэд захирал, нэрд гарсан эрдэмтэн-хятад судлаач, улс төр судлаач Евгений Бажанов энэ сэдвийг хэлэлцэж байна. Грекийн эрдэмтэн Фукидид цагтаа Афин болон Спартын хооронд сунжирсан дайныг судлаад, Афин хүчирхэгжиснээс Спарт эмээж зөрчил гарсан хэмээн дүгнэсэн юм. Улс орны хүчний тэнцвэр алдагдахад, ямагт мөргөлдөөн болдог хэмээн Фукидид хэлжээ. Орчин цагт хүчний тэнцвэрийн онол ач холбогдлоо алдаагүй. Тухайлбал хятад хүчирхэгжиж, Москва болон Бээжингийн хүчний тэнцвэр өөрчлөгдөж байна. Оросын нийгмийн зарим хүрээнд тухайлбал газар зүйн хувьд Хятадад ойрхон нутгийнхныг түгшээж байна. Хятадын аюул заналын тухай дуу хадаж байна. Энэ аюул занал хэр бодитой вэ? Хятад агуу том, хурдан хөгжиж байгаа нь аюул гэж байгаа бол өргөн уудам нутагтай, хүчирхэг Орос улсаас эмээх учиртай гэж Евгений Бажанов хэллээ. Мөн үүнтэй адил Герман, Францын хөрш европын орнууд тэднээс эмээх, мөн энэ хоёр улс бие биенээсээ эмээх үндэслэлтэй юм. Европчүүд эв түнжинтэй, бие биенээсээ айж эмээлгүй аж төрж сурчээ. Дорнын хөршийн аюулыг харгалзалгүй Орос улс Хятадтай ийм харилцаатай байж болох уу? Эхлээд Бээжин юу гэж байгааг сонирхоё. Албан ёсны баримт бичиг болон хятадын удирдагчдын мэдэгдэлд энх тайвнаар оршин тогтнох зарчимд түшиглэн гадаад ертөнцтэй хамтран ажиллаж, нөхөрлөлөө бэхжүүлэх шаардлагатай тухай байнга дурддаг. Бээжин одоо ч, ирээдүйд ноёлох бодолгүй болохоо тэмдэглэж байна. Хэлсэн ярисан ажил хэрэг болж байна. Хятад улс Орос улстай цэрэг-улс төр, эдийн засаг, хүмүүнлэгийн харилцаагаа хөгжүүлэхийг эрмэлзэж байна. Хятад улс хилийн орчимд цэргийн хүчээ нэмэгдүүлээгүй, оросын эсрэг эвсэлд нэгдээгүй, хойд хөрш Ази Номхон далайн бүс нутагт интеграцчлагдахад саад болох бус эсрэгээр дэмжиж байна. Хятад улс НҮБ-д Орос улстай идэвхтэй хамтран ажиллаж, НАТО-г өргөжүүлэх тухайд Орос улсын байр суурийг дэмжиж, Орос, Хятад улс хамтын хүчээр ШХАБ байгуулсан билээ. Хятад улс урт хугацаанд Орос улстай түншлэхийг үнэхээр сонирхож байна. Бээжин олон улсын харилцаанд олон туйлт ертөнц байгуулахын төлөө байгаа бөгөөд үүнийг цогцлуулахад Орос улсын дэмжлэг хэрэгтэй байна. Хятадад дотоод бэрхшээл байна. Энэ нөхцөлд Орос улстай тогтоосон 4 мянган км хилийн дагуу тайван байдлыг хадгалах нь ашигтай юм. Урт хугацаанд  Сибирь, Алс Дорнодын эрчим хүчний нөөц Хятад улсад улам их хэмжээгээр хэрэцээтэй байх агаад, ялануяа оросын цэргийн технологи нэн шаардлагатай байна. Орос улс юуны түрүүнд Хятадын аж үйлдвэрийн барааг худалдан авч, хятадын ажиллах хүчнийг ашиглаж, хятадын хөрөнгө оруулалтыг татах бодолтой байна. Коммунист дэглэмийн үед Орос, Хятад улс анхандаа нягт нөхөрлөж, хожим хэрэлдэж, удаан дайснууд байсан. Харин 1980-аад онд хоёр талын харилцаа хэвийн болсон юм. Одоо Орос, Хятад улс өөр өөр үзэл сурталтай байна. Гэсэн ч хөрш хоёр улс урьд байгаагүй ойрхон, бие биенээ маш сайн ойлгож, дотоод ижил төстэй  зорилтоо шийдэж байна. Хамгийн гол нь тэдний хамтын ажиллагаа харилцан ашигтай чанартай. Орос, Хятадын хооронд хүчний хуваарилалт бус зөвхөн энэ тэдний харилцааны түвшинг тодорхойлж, ирээдүйд суурь хүчин зүйл байна гэж эрдэмтэн, улс төр судлаач ОХУ-ын Гадаад хэргийн яамны Дипломат академийн дэд захирал профессор Евгений Бажанов эцэст нь дүгнэв.