Орос улсад "Сколково" инновацийн төвийн анд нөхдийн клуб байгуулжээ. Москва, Петербургийн их сургуулиуд, Москва, Казанийн техникийн их сургуулиуд, оросын бусад тэргүүлэх их дээд сургууль энэ төслийг хэрэгжүүлэх хүсэлтэй байгаагаа илэрхийлэв. Инновацийн төв хаалттай бус олон улсын чанартай үйл ажиллагаа явуулна. Ерөнхийлөгчийн тамгын газрын нэгдүгээр орлогч дарга, төслийн зохицуулагч Владислав Сурков энэ тухай мэдэгдэв. Үүний зэрэгцээ "Сколково" шилдэг мэргэжилтэн, бизнес эрхэлэгч, менежрүүд ажиллах талбар байх ёстой. Тиймээс шинэ технологи бүтээхэд үнэхээр бэлэн, тэргүүлэх санаа сонирхож байгаа тэр хүмүүст "Сколково"-г нээлттэй болгох төлөвлөгөө байна гэж В.Сурков хэллээ. Сколково газар зүйн тодорхой газар мэт надад санагдаж байна. Гэхдээ бүх оросын хэмжээний үйл ажиллагаа явуулна. Мэдээж олон улсын хэмжээний үйл ажиллагаа явуулна. Инновацийн төв зүгээр нэг хаалттай нутаг дэвсгэр бус харин ухаантай хүмүүс ямар нэг зүйл бодож олдог газар байх манай гол зорилт хэлэлцээрээс харагдана гэж би бодож байна. Энэ улс орны шилдэг эрдэмтэн, оюутан, аспирант, профессор, холбогдох үйлдвэр, байгууллага, компанийн инженерүүд технологийн шинэ бүтээгдэхүүн бүтээх нээлттэй талбар болох ёстой. Шинэ бүтээгдэхүүн бүтээхийн тулд үйлдвэрлэлийн сангаа шинэчлэхээс гадна шинэ технологи нэвтрүүлэх хэрэгтэй. Энэ бүтээлийг амьдралд нэвтрүүлж мөнгө олж сурах хэрэгтэй. Тиймээс өнөө үед "Сколково" олон мэргэжилтний хувьд тэдний хөдөлмөрт шинээр хандах бэлэг тэмдэг юм хэмээн Улсын Думын депутат Антон Беляков тэмдэглэж байна:  "Сколково" бүтээлч хүмүүст амьсгалах агаар мэт ямар нэг найдвар төрүүлж байна. Тэдний бүтээл, эрдэм шинжилгээний санаа, бүтээлийг нэвтрүүлнэ.  Харин "Сколково" улс төрийн чухал зорилтыг шийдэнэ. Төр засаг технологийн хөгжлийн дээд түвшинд дэмжих чадвартай байх нь ардчиллын нэг чанар юм. Эдийн засгийн шинэчлэл, ардчиллын хөгжлийн хамаарлын тухай олон шинжээч яридаг. Тэдний үзэж байгаагаар инновацийн эдийн засаг оросын нийгэмд ардчиллын үнэт зүйлийг бэхжүүлэхэд тусална.