0Афганистаны хилийн ойролцоо тажикистаны цэргийн автомашины цуваанд хээрийн командлагч Аловудина Давлатовын засгийн газрын эсрэг бүлгийнхэн ням гаригт халджээ. Тусгай албад террористын ахыг нь баривчилсан бичлэгийг өчигдөр улсын телевизийн мэдээгээр дамжуулсан байна. Аловудин өөрөө халдлагад оролцсон гэж баривчлагдсан этгээд хэлжээ. Тэрээр удирдлаганд нь байдаг нутгийн голдуу 100 орчим залууст дэлбэлэлт үйлдэх үндсийг заажээ. Дэлбэрэлтийн улмаас 25 цэрэг үрэгдсэн тухай Тажкистаны Батлан хамгаалах яам уламжлав.